Pages

tttuuuu

Monday, November 12, 2012

CHART – График ба түүний төрөл, унших аргачлал

Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон гаргадаг. Түүнчлэн сүүлийн 1 цагийн хувьд, 30 минутын хувьд, 5 минутын хувьд гэх мэтчилэн хамгийн бага хугацааны хувьд ч нээлт, хаалтын ханш тогтоож авч үздэг байна. Бид нээлт хаалтын ханшийг тогтоож мэдсэнээрээ графикаар цаашид ханш хаашаа чиглэхийг мэдрэх хамгийн анхны чухал мэдээлэл авч байна гэсэн үг. Ханшийн  хэлбэлзлийг  тоон  үзүүлэлтээр  гаргахаас  гадна  график  үзүүлэлтээр  гаргадаг. Энэхүү график нь дотроо үндсэн4 төрөлд ангилагдана. 
1. Tick chart буюуAsk & Bid график 2. Line chart буюу шугаман график
3. Bar chart буюу босоо график
4. Candlestick chart буюу“лаа” хэлбэрт график

Tick chart
Зураг .1 tick chart
Энэ график нь төдийлэн ашиглагдах нь ховор байдаг бөгөөд ханшийн дээд доод цэгийг хамтаднь үзүүлж гаргадаг график юм. (зураг1.) Зарим брокер пүүс ханшийн дээд доод цэгүүд ойртож холддог горимтой ажилладаг платформ ашигладаг. Харин ихэнх пүүс үндсэндээ дээд доод ханшийн зөрүү тогтмол байдаг учир үүнээс бусад3 төрлийн график ашигладаг. Энэ графикийн
үзүүлэлтийг дараах зургаас харж болно.

Line chart
Зураг.2 line chart
Line chart  буюу  шугаман график нь зөвхөн тухайн хугацааны хаалтын  ханшуудыг хооронд  нь холбож татсан шугамаар мэдээллийг илэрхийлдэг  график  юм. Ерөнхий хэмжээнд  хэр  хэлбэлзэж  байгааг хаалтын  ханшуудын  байдлаар харуулдаг байна.






Bar chart
Bar chart Зураг.3
Bar chart буюу босоо график нь тухайн хугацааны нээлтийн болоод хаалтын  ханшуудыг  тэмдэглээд ханшийн  дээд  болон доод  цэгийг давхар  харуулах  боломжоор бүтээгдсэн  график юм.  Иймээс OHLC (Open High Low Close) гэж бас нэрлэдэг байна. (зураг.3) Бид  энэ  графикийг  хэрхэн уншиж  сурах  вэ? гэвэл:  Доорхи зургаас та хараад мэдэх болно.

Зураг.4
Нээлтийн ханш, хаалтын ханш, дээд цэг, доод цэг зэргийг бүгдийг нэг дор харуулж байгааг харж байна. (Open= нээлтийн ханшийн цэг, High= ханшийн дээд цэг, Low=ханшийн доод цэг, Close= хаалтын ханшийн цэг)

Candlestick chart
Candle chart Зураг.5
Candlestick chart буюу“лаа” хэлбэрт график нь Япон эрдэмтний бүтээсэн график  болохоор  японooс  гаралтай гэдэг юм. Япон график ч гэж нэрлэх нь бий. Японы тариачид будаагаа худалдаж зарж авахдааcandlestick-г ашигладаг байсан ч гэж бичсэн байдаг. Яaгаад заавалcandle гэж нэрлэсэн юм бэ? Яaгаад гэвэлcandle гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл “ЛАА” гэсэн утгатай болохыг та мэдэж болно. Энэ “ЛАА” хэлбэрт график маань бас босоо графикийн нэгэн  адил  нээлтийн  ханш,  хаалтын  ханш,  ханшийн  дээд  доод  цэг  зэргийг  адилхан харуулна. (зураг.5) Энэ  нь  юугаараа  ялгаатай  давуу  юм  бэ  гэвэл:  харахад  хялбар, ойлгомжтой болоод зогсохгүй өссөн буурсан байдлыг BODY буюу их биеийнхээ хэмжээ болоод өнгөөр тодорхойлж чаддаг байна.
Зураг.6

Та телевизээр New York-ийн хөрөнгийн бирж  гарах болгонд  нэг “БУХ”-ын хөшөө харагддагийг анзаарсан уу? Та  энэ  бух форекстэй ямар холбоотой зүйл  гэдгийг мэдэх үү? Бух-аар  худалдан  авагч  буюуbuy захиалгаар  голлон  дагнадаг  арилжаа  хийгч трейдэрүүдийг билэгдэн нэрлэдэг. Мөн энэ хэллэгийг өсөлтийн гарфик дээр бух гарафик ч гэж ашигладаг. Харин үүний эсрэгээр sell голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг баавгай  буюуBEAR хэмээн  билэгдэн  нэрлэнэ.  Үүнтэй  холбоотойгоор  өсөлтийг  бух хэмээн нэрийдэж, уналтыг баавгай гэж нэрлэж хэдийн заншжээ. (зураг.6)
Жишээ  нь:
"BEAR CANDLE" = “БААВГАЙ  ЛАА” нь нийлүүлэлт  ихэссэний улмаас  эрэлт  багасч ханш  уналттай  байгааг  харуулж  байгаа юм.
"BULLISH" буюу"BULL CANDLE" = “БУХ ЛАА” нь нийлүүлэлт багассанаас шалтгаалж эрэлт  ихэсч ханш  өссөнийг илэрхийлнэ.
Дээрхи зурган дээр байгаа хоёр лаа нь улаан ба ногоон өнгөтэй байна. Ногоон өнгөөр өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд"Bull Candle" гэж нэрлэнэ. Үүнийг мэдэхийн тулд "Open" буюу нээлтийн ханш доороос эхлээд"Close" буюу хаалтын ханш дээрээ хаагдсан байгааг харж болно. (зураг 6) Улаан өнгөөр уналтыг илэрхийлсэн байдаг бөгөөдcandle маань"Bear Candle" гэж нэрлэгддэг. Яaгаад гэвэл дээрхээс эсрэгээр"Open" буюу нээлтийн ханш дээрээс эхлээд "Close" буюу хаалтын ханш доороо хаагдсан байгааг харж болно.

Суурь шинжилгээ ба техник шинжилгээ, судалгаа (Fundamental & Technical)

Fundamental шинжилгээ

Technical шинжилгээ
Fundamental шинжилгээ,  Technical шинжилгээ Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд  ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр төрөлд хуваан авч үздэг. 

-  Fundamental буюу суурь судалгаа
- Technical  буюу  техник  судалгаа гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай.

Fundamental буюу суурь шинжилгээ 

Фундаментал судалгаа нь тухайн валютын хувьд ханшинд нөлөөлдөг улс төр, санхүү эдийн засгийн байдал, улсын хөгжил зэрэгтэй уялдуулан гаргадаг шинжилгээ судалгааг хэлнэ. Тодруулан хэлбэл тухайн улсын санхүү эдийн засгийн байдал нь өсөлттэй, тогтвортой, уналттай алин болохыг судлан гаргадаг шинжилгээ юм. Үндсэн асуудал нь валютын хүү өсөх буурахаас голлон шалтгаалах бөгөөд мэдээж ганц энэ үзүүлэлт дээр тулгуурлана гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Fundamental-ийн ерөнхий гаргах ёстой үзүүлэлт бол аль улсын эдийн засаг санхүү нь тогтвортой байна тэр улсын мөнгө хатуу чанга байна гэдгийг тогтооход ач холбогдол нь оршино. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тогтоон гаргадаг тодорхой дүрэм, аргачлал байдаг бөгөөд бид үүнийг судлан суралцах юм. 

Technical буюу техник шинжилгээ 

Техник шинжилгээ гэдэг нь нэг үгээр хэлбэл валютын ханшийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл валютын хэлбэлзлийг өмнөх цаг хугацааны мөчлөгүүдээр уялдуулан ханшийн хүснэгтэн болон тоон үзүүлэлтүүдийг ашиглан гаргадаг шинжилгээ юм. Бидний хийх судалгаанд ханшийн график болох хүснэгт чухал үүрэгтэй бөгөөд түүн дээрээс маш олон агууламжуудыг харж уншиж болно. Жишээ нь (trend) хэлбэлзэл (ханшийн өсөлт уналтын аль нэг тийшээ зааж байгаа байдал) аль тийшээ явж байгаа, ханш хэд хүртэл яваад буцаад эргэх, хандлага хаашаа байх гээд их олон агуулгыг хэлж өгдөг юм. Хамгийн түрүүнд та юу сурах ёстой вэ? гэвэл хэлбэлзлийг ялгаж сурах явдал юм. Хэлбэлзлийг та хаашаа чиглэж байгааг мэдэхгүй бол таbuy/sell-ээ сонгож чадахгүй гэсэн үг. Тиймээс байнга хэлбэлзлээ ажиглаж сур! Та хэлбэлзлийг зөгнөх (predict) сэтгэхүйгээр хандах гэж оролдсоны хэрэггүй. Яагаад гэвэл анхан сонирхогчид зөгнөх сэтгэлгээгээр хандсанаас ихэвчлэн алддаг. Тэр нь ч бас үнэн. Форекс зах зээлд анх ороод шинэ трэнд эхлэж байна гэж үзээдbuy захиалга хийхэд үнэндээ тэр хэлбэлзэл ньsell сигнал байгааг зааж байж болно. Бид энэ шинжилгээг зөв болоод магадлал өндөр байдлаар гаргахын тулд хүснэгт дэх ханшийн өөрчлөлтийг харуулдаг график буюу чартыг уншиж сурах нь хамгаас чухал юм. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бид гаднаас ирж буй олон мэдээллүүдийг нэгтгэн судлаж үзээд эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийгээр техник шинжилгээ нь тухайн валютын өнгөрсөн түүхээс үндэслэн судлан гаргадаг боловч тэр бүр 100 хувийн магадлал өгдөггүй. Тиймээс энэхүү судалгааг гаргадаг байгууллагууд тухайн судалгааныхаа магадлалын хувийг 70-80 хувьтай гэх мэтчилэн тодруулан гаргаж өгдөг. Энэ магадлалын хувийг дээрх судалгаануудын аль аль дээр нь гаргадаг. Бид ханшийн өмнөх үеийн хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг судлан тооцоолохын тулд график сайн уншиж чаддаг байхаас гадна түүн дээрээ ямар томъёолол ашиглах, түүнийг хэрхэн арилжаандаа зөв оновчтой хэрэглэх гэдгийг ч мөн дэлгэрэнгүй суралцсан байх шаардлагатай.

Wednesday, November 7, 2012

Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай

Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай:
Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтлэг үг хэллэгийн талаар бичих болно. Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна. Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана.  Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна. Оpen position - Нээлттэй  арилжаа.  Энэ  нь  таныг  арилжаанд  оролцоход  хийсэн захиалгын  хэмжээ,  захиалгын  дугаар,  одоогийн  ашиг  алдагдлын  хэмжээ,  захиалгад оруулсан  мөнгөн  дүн  зэргийн  мэдээллийг  агуулах  бөгөөд  зөвхөн  одоогийн  нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна. Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын  талаархи  мэдээллийг  агуулдаг  хэсэг  бөгөөд  дансны  тань  хуулга  гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.  Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан  мөнгөн  дүнг  хассан  тоо  бөгөөд  дахин  арилжаанд  оруулж  болох  үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг. Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг.  Хэрэв  та  дахин  арилжааны  захиалга  өгвөл  энэхүү  хэмжээ  захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно. Margin Call (Equity)- Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны  болзошгүй  алдагдлын  хэмжээг  харуулдаг  бөгөөд  хязгаарын  цэгт  хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм. Тодруулан  хэлбэл:  Таны  данс (account)  чинь  эрсдлийн  нөөц  хэмжээ(margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.  Яагаад вэ? Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй гэсэн жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасахpip буюу алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin equirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-100% алдагдал хүлээж байгаа юм.
Жишээ1:
Та2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$ margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар үргэлжлээд байх юм бол таны usable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$ буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн агшинд Margin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал хүлээлгэнэ. Buy/Sell –ээс гадна захиалгыг:
-  тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх,
-  урьдчилж захиалга өгөх
гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг, ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог. Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD одооны ханш 1.2140 байхад buy/sell гэдэг захиалгын төрлөө сонгоод команд өгнө гэсэн үг. Entry Order – Урьдчилан  өгөх  захиалга.  Энэ  захиалга  нь  бирж  дээр  одоогийн мөрдөгдөж  байгаа  ханшаас  үл  хамааран  таны  авахыг  хүсч  байгаа  ханшаар  өгөгддөг захиалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны захиалга өгөх гэж буй мөчид жишээ нь EUR/USD 1.2050 байлаа гэхэд та тухайн үед авах сонирхолгүй харин ханшийг 1.2010 болох мөчид авах хүсэлтэй байж болно. Энэ тохиолдолд та хүссэн ханшаараа саналаа оруулаад  урьдчилж  захиалгаа  өгч  болдог.  Энэ  захиалгын  хэлбэрийг  Entry Order гэх бөгөөд энэ нь дотроо BUY/SELL гэсэн2 ангилалтай. Тодруулан хэлбэл урьдчилан BUY захиалга өгөхийг хүсвэл Entry Order Buy гэсэн хэлбэрийг сонгон ханшаа оруулдаг бол эсрэгээр  урьдчилан Sell  захиалга  өгөхийг  хүсвэл  Entry Order Sell гэсэн  хэлбэрийг сонгоно. Мөн та ямар нэг урьдчилсан захиалга өгсөн бол түүнийгээ буцаан хүчингүй болгож болно. Гэхдээ таны урьдчилж өгсөн захиалгын ханшинд хүрээгүй байгаа нөхцөлд ашиглагдана. Өөрөөр хэлбэл EUR/USD 1.2050 ханштай байх үед та 1.2010 гэсэн ханшаар урьдчилж захиалга өгсөн байсан гэж үзвэл зах зээл дээр ханш 1.2010 хараахан хүрээгүй тохиолдолд  таны  захиалга  арилжаанд  оролцоогүй  хүлээгдэж  байгаа  гэсэн  үг  юм.
Хүлээгдэж байгаа бүх л хугацааны хэзээ нь ч та уг захиалгаа цуцлаж болно.Үүнээс гадна та ямар захиалга өгснөөс үл хамааран өгөгдсөн захиалгынхаа ашиг алдагдлын  хэмжээг  өөрөө  тохируулан  захиалгаа  эцэслэн  гүйцэтгэх  ханшийг  оруулж болдог. Үүнийг доор жишээгээр оруулъя. Limit Order – Одооны ханш EUR/USD 1.2050 байя гэж бодъё. Гэхдээ та ханш1.2070 хүрэх  үед  хийсэн  захиалгынхаа  ашгийг  татаж  авах  буюу  захиалгаа  эцэслэн  зогсоох хүсэлтэй  байгаа  гэж  үзвэл  та 1.2070 хүртэл  хүлээж  суухгүйн  тулд  энэхүүlimit order хэмээх командыг ашиглан урьдчилан ханшаа оруулна. Өгөгдсөн энэхүү захиалга нь бодит арилжааны  явцад1.2070 хүрэхгүй  ч  байж  болно.  Харин  эсрэгээрээ 1.2030 хүрэхийг үгүйсгэхгүй. Хэрэв таны хүссэнээр1.2070 гэсэн ханшинд хүрсэн тохиолдолд таны өгсөн захиалга биелж арилжаа зогсон ашиг тань таны дансанд автоматаар шилжигдэнэ. Stop-loss Order – таны нээлттэй байгаа арилжаа (open position)-д алдагдлын хязгаар тогтоох  багаж  юм.  Жишээ  нь  та  өөрийн  арилжаагаа  өснө  гэж  тооцоолж  байгаа  ч болзошгүй  тохиолдолд  унавал-50 pip хүртэлх  алдагдлыг  хүлээхэд  татгалзахгүй  гэж урьдчилан  зөвшөөрч  байгааг  тохируулна  гэсэн  үг  юм. (эсвэл 1,2050-аасbuy захиалга өгсөн бөгөөд өсөлгүй 50 pip унах буюу1,2000 болвол тэр цэг миний алдагдлаа хүлээх эцсийн цэг болно гэж урьдчилан бүртгэж тэр ханшаа оруулна гэсэн үг юм) Limit Order болон Stop-loss Order-ийн  тохиргоог  заавал  тогтсон  зөрүүний  тоо, ханшаар  оруулах  албагүй,  харин  та  өөрийн  хүссэн  ханш  болон  зөрүүний pip-ээр тохируулан  оруулж  ч  бас  болдог.  Мөн  дээр  өгүүлсэнтэй  адилаар  ашиг  алдагдлынхаа хязгаарын ханшийг цуцлах өөрчлөх боломж бий. Limit Order болон Stop-loss Order  гэсэн  энэ2 тохиргоог  та  одоогийн  болон урьдчилан  өгөх  аль  ч  хэлбэрийн  захиалгад  ашиглаж  болно.  Хэрэв  энэ  тохиргоог ашиглаагүй бол та өөрөө арилжааны явцыг харж сахиж сууж байгаад алдагдал болон ашгаа авах тухайн цэгт очиход захиалгаа эцэслэн зогсоох команд өгнө. Үүнийг Close order гэж нэрлэдэг.  Энэ захиалгаар та нээлттэй байгаа арилжаагаа зогсоох боломжтой. Нэг үгээр хэлбэл та авсан валютаа ашигтай болсон тохиолдолд зах зээлд буцаан зарах команд гэж ойлгож болно. Энэ нь арилжааг дуусгавар болголоо гэсэн үг  юм.  Та  хэдийгээр арилжааны  захиалга  өгсөн  ч  тэрхүү  захиалгаа  дуусгавар  болгох команд  өгөхгүй  тохиолдолд  таны  захиалгад  хамаарах  ашиг (алдагдал)  танд  шууд хамаарлагүй бөгөөд таны дансанд нэмэгдэж оролгүй байсаар байх болно. Тэрхүү ашигаа өөрийн дансанд оруулан авахыг баталгаажуулах команд бол захиалгыг эцэслэн дуусгавар болгох энэхүү команд юм.

Tuesday, November 6, 2012

Арилжаанд оролцоход хэрэглэгдэх программ буюу платформын талаар

Олон улсын валютын биржийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хэрхэн дамжуулдаг,
оролцогчид хаагуур дамжуулан арилжаанд оролцдог вэ?
Энэхүү зах зээлийн үйл ажиллагааг дэлхийн томоохон төв биржүүдээр дамжуулан тасралтгүй явуулдаг гэдгийг бид мэдсэн. Харин тэдгээр төв биржүүд дээр явагдаж байгаа арилжааг оролцогчдод хүргэх, оролцогчдын захиалгыг хүлээн авч арилжаанд оролцуулахын тулд зориулалтын программ хангамжийг ашигладаг. Үүнийг бид арилжааны платформ гэж ойлгоно.
Энэ нь интэрнэтээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөр өөр байх төдийгүй интэрнэтээр холбогдох аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформууд нь оролцогчид өөрийн компьютер дээрээ татан авч суулгадаг бие даасан тусдаа программ байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вэбсайт дотроо байрлаж ажилладаг. 

Бид өөрийн орны хөрөнгийн бирж дээр жишээ татан тайлбарлах гэж үзье. Ямар нэгэн хувьцаа үнэт цаас худалдан авах болоод эргүүлэн худалдах шаардлага гарсан үедээ бид хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч брокерийн пүүсүүдийн аль нэгэнд хандан захиалгаа өгөхөөс гадна холбогдох дансанд мөнгөө тушаах, борлуулсан орлогоо татаж авах ажиллагааг бас өөрсдөө гүйцэтгэдэг. Бидний судлаад байгаа энэ зах зээл бол яг үүний нэг адил зарчмаар явагддаг боловч оролцогчдын захиалгыг дамжуулах явц нь технологийн хөгжлийг дагаад гардан гүйцэтгэх механик ажиллагаануудыг хурдан хялбар болгосон автоматжуулсан хувилбар нь гэж ойлгож болно. Арилжааны платформ нь оролцогчдоос ирүүлж байгаа захиалгыг зах зээл рүү дамжуулах, тэдний хэлцлийг зах зээл дээр(олон улсын биржүүд дээр) дамжуулан гүйцэтгэх ажиллагааг явуулна. Манай хөрөнгийн бирж дээр та арилжаа хийх захиалга өгсөн бол таны өмнөөс хөрөнгийн бирж дээр брокерийн байгууллага арилжаанд оролцож таны захиалгыг гүйцэтгэдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл форекс зах зээл дээр та арилжаа хийхдээ ямар нэгэн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцохгүйгээр өөрийн хүсэл санаачлагаар арилжаанд шууд оролцох боломжийг гагцхүү арилжааны платформ ашиглан гүйцэтгэдэг байна. Ялгаа нь гэвэл хөрөнгийн бирж дээр захиалгаа брокерийн байгууллагаар дамжуулдаг бол форекс бирж дээр зөвхөн арилжааны платформ ашиглан автоматаар дамжуулдагт байгаа юм. Платформ ашиглахын тулд та тухайн платформ дээр данс болон арилжаа хийхтэй холбоотой бусад мэдээллийг харуулдаг багажуудыг сайтар эзэмшиж чаддаг болсон байх шаардлагатай. Арилжаа дамжуулж буй платформууд нь өөр өөрийн онцлогоос хамаарч төрөл бүрийн багажууд байрлуулсан байдаг ба тэдгээрийг зориулалтын дагуу янз бүрээр нэрлэдэг. Бид дараагийн хичээлүүдээрээ тэдгээр багажуудыг гол төлөв яаж нэрлэдэг, ямар зорилготой, яаж ашигладаг талаар дэлгэрэнгүй бичих болно.

Арилжааны ханшийн зөрүүг тоолохын тулд хэрэглэгдэх нэгж буюуPip гэж юу вэ?

Арилжаа хийх үед оролцож байгаа хэн боловч нийтээр дагаж нэрлэдэг цөөнгүй үг хэллэг байдгын нэг бол PIP юм. Үүнийг бид өөр өөринхөөрөө зөрүү, нэгж, бутархай гэх мэтээр яаж ч нэрлэж болох бөгөөд форекс бирж дээр бүгдPIP гэсэн ганцхан ухагдахуунд захирагдана.
За тэгвэлPip-ийг хаана хэрэглэдэг түүнийг яаж тоолох вэ?

Жишээ  авч  үзье: EUR/USD 1.2250  гэсэн  ханшаас1.2251 гэсэн  ханш  хүртэл хэлбэлзэв. Энэ нь1 pip өссөн гэж тооцогдоно. Pip-ээрээ та олсон ашиг алдагдлаа тооцох учиртай юм. Хэрэв хасахpip-тэй явж байгаа бол та алдагдалтай байна харин нэмэхpip-тэй байвал та ашигтай байна гэсэн үг. Тэгвэл1.2251 байсан ханш6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 1.2257 болно. ХаринUSD/JPY нэгжийн хувьд88.58 байсан бол дээрхийн нэгэн адил6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ88.64 болно. Эндээс харахад ямар ч валютын нэгж байсан түүний форекс бирж дээр арилжаанд оролцуулдаг үнийн бутархайн орон хэд байхаас үл хамаарч байгааг мэдэж болно. Ямар нэгэн валютын ханшийг форекс дээр хэдэн оронтой бутархайгаар тогтоосон байна түүний хамгийн арын бутархай нэгжийн тоогPIP гэж ойлгоно. Энэ тоогоор дээд доод ханшийн зөрүү болон ашиг алдагдлын зөрүүг тоолдог. За бид энэ удаа ханшийн зөрүүг яаж тоолох юу гэж нэрлэдэг талаар үзлээ. Та бүхэнд сурлагын өндөр амжилт
хүсье! 
Currency pairs  1 pip  1 pip move per 100k (lot)

Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухай

Шинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм.
Форекс  зах  зээл  дээр  арилжаанд  оролцоход  маш  их хэмжээний мөнгө шаардагдана хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ зах  дээр  арилжаанд  оролцоход  бидэнд  доод  тал  нь 50-200
ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй. Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны мөнгө болох юм. ҮүнийгDiposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн мөнгөнийхөө50-400 дахин их хэмжээний мөнгөөр арилжаанд оролцох эрхтэй боллоо гэж ойлгож болно. Энэ нь өөрөө танд зээлийн арилжаа хийх эрх буюуMargin Trading олгож байна гэсэн үг юм. Арилжаанд оролцохын тулд дээр хэлсэн байршуулах мөнгөний доод хэмжээ болон зээлийн  өсгөвөрлөх  хэмжээ  зэрэг  нь  форекс  зах  зээлийн  үйл  ажиллагааг  дамжуулагч байгууллагуудаас тогтоодог учир тэдний онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна. Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход танд хэд байх хэрэгтэй вэ?
10,000$ юм уу 100,000$-ийн хэмжээний данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$  дансанд байршуулхад болно гэсэн үг юм.  Нэгэн жишээ татаж дэлгэрэнгүй тайлбарлая!
Анх арилжааны данс нээлгэхээр FXPrimus.com гэдэг компанид бүртгүүлсэн гэж тооцъё!
Тус  байгууллага  нь  танд 500 хувийн  өсгөвөрлөх  эрх  олгодог.  Арилжааны  дансанд байршуулах мөнгөний доод хэмжээ 250,0 ам.доллар байдаг. Энэ журмаар та 250,0 ам.доллар байршуулсан бол та зах зээл дээр 100,000 ам.долларын арилжаа хийх эрхтэй болно. Энэ мөнгө нь таны арилжаа хийх гэж буй дэлгэц дээр чинь харагдахгүй ч арилжааны захиалга хийхэд энэ зарчмаар тооцогддог. Өөрөөр хэлбэл та нефть худалдан авах боллоо гэхэд худалдан авах доод хэмжээ нь 2,000 ам доллар байна. Иймээс та 2,000 ам.долларын арилжааны захиалга өгөхөд танаас 10 ам.доллар зарцуулагдана. Яагаад энд доод хэмжээ гэж бичээд байгаа вэ гэвэл: форекс зах зээл маань арилжаанд оролцож байгаа бүх л нэгжүүдэд багцын хэмжээг тогтоосон байдаг. Үүнийг Lot буюу багц гэж нэрлэдэг.  За ингээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн хичээлтэй холбогдсон аливаа  асуултаа  сэтгэгдлээр  үлдээнэ  биз  дээ.  Хэрэв  танд  ойлгомжгүй  байгаа  асуудал байвал анхнаас нь сайтар лавлаж мэдэж авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл дараа дараачийн хичээлүүдэд өмнө орсон хичээлүүд дээр өгүүлсэн үг хэллэг, зарчим цөм мөрдөгдөх юм.

Дээд доод ханшийн зөрүү буюуSPREAD түүний талаар

Энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр бид та бүхэнд дээд доод ханш буюу Bid/Ask
ханшийн хооронд байдаг зөрүү болох spread-ын тухай заах болно. Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүүг SPREAD гэж нэрлэнэ.
Энэхүү  зөрүүний  талаар  бид "Spread "  сэдэв  дотор  оруулсан  байгаа.  Түүнийг  завандаа  уншаарай. Одоо  би  доорх  жишээн  дээр
дэлгэрэнгүй тайлбарлая. 

GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. Энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь0,004 байна. Энэ нь тухайн зах зээл дээр таны төлж буй зөрүүний төлбөр буюу цорын ганц татвар нь юм гэж ойлгож болно. Энэхүү зөрүүгээр Форекс зах зээл нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гол хөшүүргээ болгодог байна.
Иймээс та арилжаанд оролцохдоо захиалга өгөх бүрд таны арилжаа эхлэх тэр мөчид spread нь буюу ханшийн зөрүүний алдагдлаас эхэлдэг. Жишээлбэл та дээрхи зураг дээр үзүүлсэн хослол дээр захиалга өгсөн гэж үзвэл0,004 гэсэн зөрүүний алдагдалтайгаар арилжаа эхлэнэ. 

Одоо маш анхааралтай уншаарай.

Энэ тохиолдолд та Buy захиалга өгөхөд танд1,7449 гэсэн Ask ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш1,7445 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг 1,7449 хүртэл өсөхийг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш1,7449-өөс дээш гарах мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм. Харин та Sell захиалга өгсөн бол1,7445 гэсэн Bid ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш1,7449 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг1,7445 хүртэл унахыг хүлээж байж данс тань0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7445-өөс доош орох мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм. Энэ утгаараа та Форекс зах зээл дээр төлөх байсан татвараа төллөө гэж ойлгож болно. Харин таны өгсөн захиалга бодсон өсөлт уналтаас чинь эсрэгээр өөрчлөгдвөл ашиг биш алдагдал орж эхлэнэ. Энэ тохиолдолд та алдагдлаа улам бүр их болохоос өмнө эрсдлээс хамгаалж тухайн мөчид байгаа бага хэмжээний алдагдлыг хүлээн зөвшөөрч арилжаагаа зогсоох хэрэгтэй болно. Гэхдээ бас тухайн үед таны тооцоолсон нөхцөл байдал түр зуурын эсрэг байхыг үгүйсгэхгүй бөгөөд төдөлгүй буцаад ашиг орох чиглэл рүүгээ орж болно.
Тиймээс та энэхүү зах зээл дээр арилжаанд оролцохдоо ашиг олох захиалга өгөхөөсөө өмнө захиалгын төрлөө маш зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та тухайн ханш дээшээ өсөх үү, доошоо унах уу гэдэг талаас нь урьдчилан сайн тооцоолох ёстой юм.
Захиалгаас ашиг олохын мөн чанар нь захиалга өгөхөд байдаг...

Дээд доод ханш(Bid/Ask) болоодBuy/Sell захиалгад хэрхэн хамаарах тухай ойлголт

Юуны өмнө валютын ханш нь өөрөө дээд болон доод ханш гэсэн 2 төрөлтэй байдгийг бид мэднэ. Аль ч банк, валютын цэг дээр очиход авах болон зарах ханш гэсэн2 ханш үйлчилдэг. Тэгвэл бид олон улсын Форекс зах зээл дээр ч мөн адил энэ2 төрлийн ханшаар үйлчлүүлнэ. Бид ханшийг дээд доод гэж нэрлэдэг бол Форекс зах зээл дээр Bid (доод), Ask (дээд) гэж нэрлэдэг байна. Bid ханш буюу доод ханш нь байнга Ask ханш буюу дээд ханшаас бага байх нь
ойлгомжтой. Өөрөөр хэлбэл  Форекс зах  зээлийн үйл ажиллагааг дамжуулагч интер банк танаас  худалдаж  авах  гэсэн  үнийн  саналаа  Bid ханшаар,  танд  худалдах  гэсэн  үнийн саналаа Ask ханшаар илэрхийлэн санал болгож байна гэсэн үг юм. Тиймээс бид аливаа нэг валютыг худалдаж авахыг хүсвэл Ask ханшаар авна, харин эргүүлэн худалдахыг хүсвэл Bid ханшаар худалдана. Үүнийг бид захиалгын төрөл болох Buy/Sell захиалгатайгаа хэрхэн уялдуулах вэ? Доор би жишээгээр тайлбарлах бөгөөд үүний өмнө хэлэхэд Buy захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Ask ханш үйлчилэх болохыг харна. Харин Sell захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Bid ханш үйлчилнэ.

Жишээ нь:
Зураг дээрGBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449.
Энд бид бас л Bid/Ask ханшийн харалдаа үйлчлэх захиалгын нэр
буюу төрлийг(Buy/Sell) харж байна. Жишээтэй уялдуулан
тайлбарлахад та энэ тохиолдолд Buy захиалга сонгосон бол1.7449
гэсэн ханш танд үйлчилнэ, Sell захиалга сонгосон бол1.7445 гэсэн
ханш тус тус үйлчилнэ. Харин бид энэ удаа ханшийн дээд доод үнэ
болоод харьцах захиалгын төрлийн талаар сайн мэдэж авсан гэдэгт найдаж байна. Үүний
дараа бид эдгээр ханшийн зөрүүний талаар болоод тэрхүү зөрүү хаана хэнд ашигтай
болох Форекс зах зээл хаанаас хэрхэн санхүүждэг талаар дэлгэрэнгүй үзэх болно.
Идэвхи гарган үнэт цагаа зарцуулсан та бүхэнд талархлаа илэрхийлье!

Ханшийн өөрчлөлтөнд тулгуурлаж захиалгын төрлөө сонгох нь

Валютын арилжаанд оролцохдоо арилжаа хийгч хэн боловч юуны түрүүнд захиалгын төрлөө зөв сонгох нь чухал юм. Энэ нь та альвалютыг өөртөө авч аль валютаар төлбөрөө хийхээ сонгоно гэсэн үг юм. Энэ сонголтыг бид захиалгын төрөл гэж хэлээд байгаа билээ. Өмнөх хичээлээр бид Buy, Sell гэсэн захиалгын төрлийн талаар анхны ойлголт авсан. Таны авах гэж байгаа валютын ханш өсөхөөр мэдээлэл агуулж байгаа бол та Buy төрлийн захиалга сонгоно, харин тухайн валютын ханш буурахаар мэдээлэлтэй байгаа бол Sell төрлийн захиалга сонгоно гэсэн үг юм. Энэ нь нэг талаараа ханш буурахад ашиг олох боломжтойг харуулж байгаа бөгөөд
анхлан суралцагсад болоод энэ чиглэлийн талаар мэдээгүй хүмүүст худал үг мэт ойлгогддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бид олон улсын санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үед ч гэсэн бодит байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн өндөр хэмжээний ашиг олж болох нь харагдаж байна. Бид одоо захиалгын төрлөө хэрхэн сонгохоо мэдэж авлаа. Энд нэг анхаарах чухал зүйл нь юу вэ гэвэл: арилжаанд оролцохын өмнө маш сайн мэдээлэл цуглуулах шаардлагатай. Бидний арилжаа хийх гэж буй валютын өөрийнх нь чадвар өнөөдөр хэр зэрэг байх бол?,
тухайн мөнгөний индекс хэр явж байгаа, өмнөх цагууд, өмнөх өдрүүдэд хэрхэн өөрчлөлт өгч байсан зэргээс тодорхой судалгаа хийсэн байх шаардлагатай. Энэхүү судалгааг дотор нь2 төрөлд хуваадаг бөгөөд энэ талаар судлан мэдээлэл түгээдэг зориулалтын мэргэжлийн байгууллагууд маш олон байдаг. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ судалгаа шинжилгээний талаар дэлгэрэнгүй үзэх болно. Бид өөр өөрсдийн зүгээс тодорхой хэмжээгээр судлан дүгнэлт гаргадаг хэдий ч ихэнхдээ буруу сонголт хийх нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэн алдагдлаа багасгахын тулд дээрх судалгаануудыг ашиглахаас гадна олон нийтээрээ ихэвчлэн ашигладаг тооцооллын зориулалттай тооны машин, графикийн шинжилгээний программ зэргийг байнга ашиглах хэрэгтэй болдог. Нэмж хэлэхэд бид арилжаа хийх гэж буй валютынхаа талаар судлаад зогсохгүй бас харьцуулан арилжаалах гэж буй валютын талаар ч судлах шаардлагатай байдаг. Жишээ нь таEUR/USD төрөл дээр арилжаа хийх гэтэл судалгаа мэдээлэл дутуу дулимаг байгаа бол өөр нэгжээр арилжаа хийх нь дээр юм. Эсвэл таEUR/JPY, EUR/CAD, EUR/SHF гэх зэрэг нэгжүүдээс ч сонголт хийж болно. Учир нь та Европийн холбооний мөнгөний болоод эдийн засгийн байдлын талаар сайн судалсан байгаа үед харьцуулан арилжаа хийх гэж буй нэгжүүдээс аль сайн судалгаатай байгаатайгаа харьцаа үүсгэн ажиллах нь зүйтэй юм.

Ханш болон захиалгын төрөл, хэллэг


Валютын арилжаа нь нэг валютаар нөгөө валютыг солилцох замаар явагддаг бөгөөд авах зарах хоёр нэгжүүд аль аль нь мөнгө байдаг тул худалдаа гэж үздэггүй байна. Тиймээс ч Форекс захыг валют арилжааны бирж хэмээдэг билээ. Харин одоо бид тэрхүү арилжааны хамгийн гол үзүүлэлт буюу валютын үнэлгээ болох ханшийн талаар мэдэх болно. Хэдийгээр энэ талаар хэн бүхэн тодорхой хэмжээнд мэддэг боловч түүний хэлбэлзэл хэрхэн хаанаас үүсэлтэй болох, форекс ертөнц дээр секунд тутам асар ихээр өөрчлөлт үзүүлдэг болохын хамаарал эх үндсийг мэдэх нь чухал юм. Нэг валютыг зах зээл дээр зарахын төлөө нөгөө валютаар төлбөр хийдэг болохоор харьцуулан арилжаалах гэж буй валютуудын хооронд үнэлгээний ханш тогтоодог. Энэ нь үнэн чанартаа тухайн валютыг бий болгогч улс гүрний санхүү, эдийн засгийн өсөлт бууралттай шууд хамааралтай бөгөөд харьцуулан арилжаалах гэж буй нөгөө орны санхүү эдийн засгийн өсөлт бууралт нь түүнтэй хэр өрсөлдөхүйц хэмжээнд байгаагийн илэрхийлэл болдог байна. Бид дараахи жишээн дээрээс илүү дэлгэрэнгүй ойлголт авах болно. EUR/USD = 1.3667 энд нэг л ханш харагдаж байна. Форекс зах зээл дээр  валютыг хосоор нь тэмдэглэн дунд нь нэг ханшаар арилжаа явуулах  үнэлгээг тогтоодог  юм.  Бид үүнийг  хослуулан бичсэн  хоёр валютын  аль нь  төлбөрт зарцуулагдаж аль нь  өөрт авах гэж буйг  сайн мэддэг байх нь чухал.  Дээрх жишээн дээр тайлбарлахад  нэг/1.000/  euro-г  авахын  тулд та  нэг гаран/1.3667/ usd  төлөх учиртай гэж ойлгож болно. Ер нь  форекс зах зээл дээр  хосоор бичигдсэн2 валютын  өмнө  нь бичигдсэн валютыг авахын төлөө  ард нь бичигдсэн  валютаар төлбөр хийдэг гэсэн ерөнхий ойлголт авч болно. Өөрөөр хэлбэл EUR нь base currency буюу авах гэж буй валют харин USD нь counter буюу quote currency буюу төлбөр хийх валют юм. Энэ нь нэг талаас авах гэж буй валют нь таны хувьд бараа болох бөгөөд оронд нь өгөх гэж буй валют нь төлбөрийн хэрэгсэл болж байгаа юм. Тиймээс форекс ертөнц дээр мөнгө нь өөрөө барааны оронд хувиран хөрвөж байдаг. Мэдээж ханшийн өөрчлөлт нь аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ нь өөрчлөгддөгтэй нэгэн адил тухайн валютын өөрийн үнэ цэнэ, чадвартай шууд хамааралтай гэж ойлгож болно. Хэрэв та жишээн дээр үзүүлснээр EUR авахыг хүсвэл авах захиалга буюу buy гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD авахыг хүсвэл  зарах захиалга буюу sell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм. Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд EUR маань (base currency) авах гэж буй валют байсан бол эсрэгээр(counter буюу quote currency) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань(counter буюу quote currency) төлбөр хийх валют байсан бол (base currency) буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө. Buy захиалга өгвөл та 1.000 EUR авахын тулд 1.3667 USD төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. Sell захиалга өгвөл та 1.000 USD авахын тулд 0.7317 EUR төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно.
1.000 EUR= 1.3667 USD
1.000 USD= 0.7317 EUR гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе!
1.000 EUR авахийн тулд 1.3667 USD төлөх юм бол 1.000 USD нь хэдэн EUR– той тэнцэх вэ?
1.000/1.3667 = 0.7317 гэсэн тоо гарч байгаа нь EUR– ийн USD– той харьцах ханш юм.
За  тэгэхээр  бид  ханшийн  талаар  мэдвэл  зохих  зүйлсийг  мэдэж  авсан  гэж  итгэж байна. Харин бид энэхүү мэдлэгээ хэрхэн ашиглах нь бүхнээс чухал билээ. Мэдээж ямарч зах зээл дээр арилжаа наймаа хийхэд үнэ ханш юу юунаас ч илүү чухал байдаг бол ирээдүйн трейдэр болох гэж буй  та бүхэн ч мөн адил  үнэ ханшийн талаар  улам бүр ихийг мэддэг болно.  Гэхдээ та бид  өөрсдийн арилжаанд нөлөөлөх ханшийн өөрчлөлтийг байнга судлан ажигладаг болох тул нэг талаасаа олон улсын санхүүгийн сайн дурын судлаачид боллоо гэж үзсэн ч болох юм.

Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ?

Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ? Форексийн зах дээр валют авах, зарахдаа дандаа хос хосоор зарагдаж худалдаж авдгийг та анзаарсан уу? USD/JPY, GBP/CAD гэх мэтчилэн. Форекс нь өөрөөOCT (Over the Counter) болон”Interbank” гэж явдаг болохоороо интернэтийн сүлжээг ашигладаг юм. Хэзээ арилжаа хийж болох уу? Forex маань ерөнхийдөө бол24 цаг үргэлжилдэг юм. Японд байдагConbini дэлгүүр шиг гэх үү дэ… Гэхдээ тэрнээс хамаагүй гоё. ИнгээдForex market маань хэдээс үүд хаалга нээдгийг харцгаая! Time Zone New York GMT Tokyo Open 7:00 pm 0:00 Tokyo Close 4:00 am 9:00 London Open 3:00 am 8:00 London Close 12:00 pm 17:00 New York Open 8:00 am 13:00 New York Close 5:00 pm 22:00 Ямар валют хамгийн их гүйлгээтэй вэ? Хүмүүс өөрийн гэсэн дуртай хос-той байдаг. Валют болгон маань өөрийн гэсэн онцлог чанартай нэг стратеги дээр сайн арилжаа хийдэг бол нөгөө хос дээр байнга ашиг олно гэсэн утга биш юм. Тэгээд олон хүмүүс гол төлөв нэг хос барьж дагнаж явдаг, хамт унтаж, хамт баярлаж, хамт уйлж гашуудаж сурсны эцэст ямаршуухан зан характертэй гэдгийг мэддэг болно. Хүн болгон өөрийн гэсэн зан характертэй байдагтай адил юм. Яг тэрүүнтэй адилхан тухайн арилжаа хийхээр сонгож авсан валютынхаа хостой бага багаар ойртож, ойртож байгаад бүүр дассан үедээ эзэмдэж чаддаг болно. Одоо Central Bank-ны2004 судалгааны тайланд оруулсан нэг зураг харуулъя. Энэхүү зураг дээр2004 оны статистикаар хэр олон хүн тухайн валютыг авж хэрэглэсэн байна гэдгийг харуулж байгаа нь: Quote Валют маань байнга хос хосоороо зарагдаж худалдан авагддагийг би дурдсан. GBP/USD = 1.7500 Яагаад хоёр валют байгаа хэрнээ нэг ханштай байдаг билээ? Энэ тохиолдолдGBP мааньbase currency буюу авах гэж буй валют харинUSD мааньcounter bolon quote currency буюу төлбөр хийх валют юм. Хэрэв энэ хувилбараар худалдан авахыг хүсвэл таbuy гэж нэрлэгддэг
захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюуUSD –ийгGBP –аар худалдаж авахыг хүсвэл таsell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм. Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолдGBP маань(base currency) авах гэж буй валют байсан бол эсрэгээр(counter bolon quote currency) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань(counter bolon quote currency) төлбөр хийх валют байсан бол(base currency)  буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө. Buy захиалга өгвөл та1,0 GBP авахын тулд 1.7500 USD төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. Sell захиалга өгвөл та1,0 USD авахын тулд0.5714 GBP төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. 1.0 GBP = 1.7500 USD 1.0 USD = 0.5714 GBP гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе. 1.0 GBP авахийн тулд1.7500 USD төлөх юм бол1.0 USD нь хэдэнGBP – тэй тэнцэх вэ? 1.0/1.7500 = 0.5714 гэсэн тоо гарч байгаа ньGBP – ийн ханшUSD – той харьцах ханш юм. Long/Short Хамгийн эхлээд таbuy/sell-ийг алийг нь хийх гэж байгаагаа сонгож мэдэх ёстой! Та урьд нь сонсож байсан байх л даа, маркетийн ерөнхий ойлголт бол бага үнэтэй байхад нь аваад (buy) өндөр үнэтэй болонгуут зарна(sell) гээд сонсож байсан уу? Buy low sell high Bid/Ask Bid ханш нь байнгаAsk ханшаас бага байдаг. Bid нь интер банк танаас худалдаж авах гэсэн үнийн санал болAsk нь танд зарах гэсэн үнийн санал гэж ойлгож болно. Bid/Ask ний зөрүүгspread гэж нэрлэдэг. Доорх жишээ нь дээр харъя Зураг дээрGBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. энэ ханшийн хувьдspread нь буюу ханшийн зөрүү нь0,004 байна. Margin Trading Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход тийм ч их мөнгө шаардагдахгүй. Margin Trading гэдэг нь монголчлон орчуулбал зээлийн арилжаа гэж ойлгож болох юм. Ингэхээр10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход надад хэд хэрэгтэй вэ? 10,000$ юм уу100,000$ -ийн данс нээлгэхийн тулд та ойролцоогоор100-1000$ дансанд байршуулхад болно гэсэн үг юм.. Lot буюу багц Арилжааг хийхийн тулд худалдан авах гэж буй валют болон бусад үнэт бүтээгдэхүүнийг биржээс тогтоосон багцын хэмжээгээр хийдэг. ҮүнийгLot гэнэ. Энэ нь арилжаа хийх хамгийн бага багцын хэмжээ юм. Бид хуучнаар ярьж сурснаараа тайлбарлавал60 мөнгөний пичень(жигнэмэг) авахдаа цаасыг нь задлаад ширхэг ширхэгээр нь авдаггүй биз дээ? Харин нэг боодол буюу цаастай хэвээр нь авдаг, тэр нэг цаас боодол пиченийг1 lot гэж үзэж болох юм. Жишээ: GBP (Их БританийFunt) худалдан авахийн тулд та хэдэн АмерикDollar төлөхийг тооцоолъё. Нэгlot буюу1 багцGBP (Их БританийFunt) нь100,000 GBP (Их Британий Funt) бөгөөд1% margin- аарGBP/USD гэсэн хосыг1.5000 ханштай байхад нь авлаа гэж үзвэл та100,000 GBP-г* 1,5000$ = 150.000 USD төлөх учиртай боловч өөрийн данснаасаа та ердөө1.500 USD төлнө гэсэн үг юм. Таныг арилжаагаа хаах тухайн үедGBP/USD –ийн ханш1.5050 болсон байв гэж үзвэл: Taны арилжаанаас олсон ашиг50 pips буюу500 USD болсон байна. 100.000 GBP * 1.5050 = 150.500 USD 100.000 GBP * 1.5000 = 150.000 USD 100.000 GBP * 0.0050 = 0.500 USD Ингээд таны олсон ашиг тань өөрийн нэр дээрх дансанд шилжин орно.

Форекс зах зээлийн үзүүлэх үйлчилгээ

Валютын арилжааны зах зээл нь сүүлийн10 жилд ялангуяа 5 жилд огцом хурдтай өссөөр ирсэн. Валют арилжаанд зөвхөн банк, сангуудаас гадна хувь хүн, санхүүгийн бус байгууллагууд идэвхитэй оролцож байна. Сүүлийн жилүүдэд арилжаанд оролцогчид арилжааг зардал, цаг хугацаа бага зарцуулахаар хийгдэх замыг хайсаар ирсэн ба хамгийн сайн шийдэл нь интернэт дээр суурилсан арилжааны хэрэгсэл болоод байна. Форексийн зах зээл дээр өдөр бүр Монголын буюу Улаанбаатарын цагаар Даваа гарагийн06.00 цагаас, Бямба гарагийн04.00 цагийн хооронд арилжаа явагдах бөгөөд та24 цагийн туршид цагийн зөрүүнээс шалтгаалахгүйгээр олон улсын валютын зах зээлийн хамгийн идэвхитэй цагууд болох Европ, Ази, АНУ-ын зах зээл дээр арилжаа хийх боломжтой. Та үндсэн валютуудын хосууд болохEUR/USD, EUR/GBP, USD/JPY, GBP/USD, XAU (алт) -аас гаднаEUR/AUD, EUR/CHF, GBP/CHF, GBP/JPY, USD/CAD, AUD/CAD, SLV (мөнгө)–аар арилжаа хийх боломжтойгоос гадна олон томоохон хувьцаат компаниуд болохMicrosoft., Jonson and Jonson, Google, Yahoo, Boing, General Motors, American Experss гэх мэт үнэт цаасууд дээр арилжаанд оролцож болно.

Форексийн зах зээл болон түүний оролцогч нар

Форексийн зах зээл болон түүний оролцогч нар: Гадаад валютыг бусад орнууд руу жуулчид, аялагчид, мөргөлчид гэх мэтчилэн улс хооронд зорчигчид зөөдөг. Далайгаар усан онгоцууд явж төрөл бүрийн ачаа бараа зөөж байна. Тэдгээрийн төлбөрт ирж буй мөнгөний урсгал бий болж байна. Гадаад валютын хэрэгцээ шаардлага янз бүрийн хүмүүс пүүс, компани болоод олон улс орны хувьд үдийн цайны завсарлагагүйгээр, амралтын өдөргүйгээр өсч байдаг. Валютын зах дээр хэн ажилладаг вэ? 1. Төв банкууд. Тэдгээр нь өөрийн үндэсний эдийн засгийг дэмжих зорилгын үүднээс болоод үндэсний валютын ханшийг дэмжих зорилготойгоор оролцдог байна. 2. Арилжааны бусад банкууд. Харилцагч нарынхаа захиалгыг биелүүлэх өөрийн хөрөнгийн хөрвөх чадварыг хадгалах зорилгоор оролцоно. 3. Хөрөнгө санхүүгийн компани, брокерийн пүүс фермүүд. Хөрөнгийн активуудыг удирдах болоод зуучлалын ажиллагаа гүйцэтгэн ашиг олох зорилгоор оролцдог. 4. Хувь хүмүүс. Өөрийн хөрөнгийг өсгөх, санхүүгийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын болоод олны хүчээрээ оролцон хийгдэж буй үйлдлүүдээрээ дээрх хөрөнгийн бүлгүүдийн бодлогыг боловсруулахад нөлөөлдөг байна. Дэлхийн хэмжээний валютын бирж дээр багагүй хэмжээгээр валют солилцооны хэлэлцээрүүд явагддаг юм.

Дэлхийн валютын систем

Дэлхийн валютын систем: Өдөр бүр валют арилжааны урсгалд орж, валютын арилжаа хийхээсээ өмнө бид дэлхийн валютын системийн тогтолцоог ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчлөөд зогсохгүй Европыг бүхэлд нь болон Ази дахь хүчирхэг улс болох Японыг балгас болгож орхисон билээ. 1944 онд АНУ-ын Бреттонвүүд хотод ирээдүйн ялагч орнууд, тэдгээрийн дотор Зөвлөлт холбоот улс оролцон дайны дараахи эдийн засгийг сэргээн босгох хөрөнгийн механизмийн чиглэлээр шийдвэр гаргаснаар Олон улсын валютын санг байгуулжээ. Энэ цагаас эхлэн олон улсын хамааралтай ихэнх эдийн засгийн тооцоог Америк доллараар хийж байхаар тогтжээ. АНУ нь түүний төлөөсөнд алтаар төлбөр хийж байхаар алтны хангамжийн санг бүрдүүлэх үүрэг авсан байна. Шийдвэрийн дагуу нэг унц алтыг 35 америк доллар байхаар тогтоожээ. 1946 онд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Зөвлөлт холбоот улс түүнд татгалзаж, өөрийн хөрөнгийн хамааралтай ноёрхлоо СЭВ-ийн орнууд гэгдэх баруун Европод байгуулав. 1971 он гэхэд дэлхийн эдийн засаг дахин эрчимжиж дайнд ялагдсан Герман, Япон хоёр улс эдийн засгаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд орж ирэв. Энэ үед ноён доллар өөрийн алтан хангамжиндаа хүрэлцэхээ больж ирмэгц Бреттонвүүдийн хэлэлцээрийг зогсоохоор шийдвэрлэжээ. Гэвч түр зуурын юм шиг үүрдийн юм үгүй гэдэг шиг1976 онд хөрвөх валютын ханшийн системийг эцэслэн баталсан байна. Өнөөг хүртэл үнэт металлууд, нефть, олон улсын өр зээлийг цөмийг нь америк доллараар тооцсон хэвээр байна. Одоогоор Америк доллароос өөр олон улсын хэмжээнд хувьсах чадвартай валют гарч ирээгүй байна. Доллар– нөөцийн валют:
Америк доллар нь дэлхийн хамгийн том үндэсний эдийн засгийн ачаар, мөн дэлхийн хоёрдугаар дайны дараахи сэргээн босголтын удааширалт, Бреттонвүүдийн хэлэлцээр зэргийн нөлөөгөөр дэлхийн хэмжээний жинхэнэ нөөцийн валют болон хувирчээ. Гэвч бүх юм хувьсан өөрчлөгддөг жамаар1999 онд Европийн16 улс нэгдэн өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзан нэгдсэн нэг валютыг бий болгожээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хүчин төгөлдөр байх алтернатив буюу маш хүчтэй хувьсах валютыг бий болгох оролдлого болсон. Магадгүй бидэнд1,5 миллиард хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж“Юань” гэдэг нэгжийг валютын бирж дээр хэрэглэхэд хүргэх ч юм билүү…
Исламийн ертөнцөд арав арван жилээр “Алтан Динар” гэгчийн талаархи яриа гарсаар…
Амьдрал таамаглашгүй билээ… 
Мөнгө- бараа- төлбөр: Мөнгө нь өөрөө төлбөрийн хэрэгсэл төдийгүй мөнгөөр солилцох мөчид бараа болдог байна. Мөнгийг пүүс компани, 4 банкууд, цаашлаад улс орнууд үйлдвэрлэлээ сайжруулахын төлөө худалдан авдаг юм. Мөнгөний хүүг мөнгөний эзэн авна. Жишээлбэл банкинд мөнгөө хадгалуулахад банк худалдан авагч болж та худалдагч болж байна гэсэн үг юм. Банк таны мөнгийг ашигласан учир танд мөнгөний хүү төлнө. Мөнгийг зарахын тулд мөнгөний захууд буюу валютын бирж дээр зарна. Энэ захын оролцогч нар мөнгийг өгч авахдаа аль алинд нь хүү төлж өгч авалцдаг. Энэ нь мөнгө өөрөө бирж дээр бараа болон арилжаанд оролцдог гэсэн үг юм. Биржийн барааны үзүүлэлтийн нэг болох валютын чанар нь улс орны үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшингөөр болон өөрийн хөрөнгийн амлалтыг биелүүлэх чадамжаар хэмжигддэг байна. Дэлхийн валютын үндсэн систем: Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн валютаар хийж гүйцэтгэж байна. Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд: Symbol Country Currency Nickname USD United States Dollar Buck EUR Euro members Euro Fiber JPY Japan Yen GBP Great Britain Pound Cable CHF Switzerland Franc Swissy CAD Canada Dollar Loonie AUD Australia Dollar Aussie NZD New Zealand Dollar Kiwi Forex-д валют маань байнга3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоёр үсэг нь улсын нэр, гурав дахь нь улсын мөнгөний нэгж. Швейцарь франкийг ихэнх хүмүүс орогнолын валют гэдэг юм. Яагаад гэвэл энэ оронд банкны нууцлал үндсэн хуулийн хамгаалалтанд байдаг учир дэлхийн ихэнх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд энэ нь орогнолын гэгдэх хамгийн гол үзүүлэлт болдог.

Бирж-ийн барааны үзүүлэлт

Биржийн барааны(чанар) үзүүлэлт: Биржийн барааны хамгийн гол үзүүлэлт нь“Ликбид”(likbid) үзүүлэлт буюу тухайн барааны эрэлт хэрэгцээний үзүүлэлт юм. Энэ нь юу гэсэн үг вэ?
гэвэл: барааг чөлөөтэй худалдан авах ба чөлөөтэй худалдаалах боломжийг тухайн бараа хангаж
чаддаг чадварын үзүүлэлт юм. Ийм үзүүлэлтийг хангасан буюу“likbid” үзүүлэлттэй бараа бүтээгдэхүүнүүдийг биржийн арилжаанд оруулдаг. Биржийн барааны хоёрдахь үзүүлэлт бол түүний чанарыг тодорхойлох маш тодорхой дараалал бүхий үзүүлэлт юм. Үнэт металлуудын хувьд гэвэл тэдгээрийн“проба” юм. Харин нефть буюу газрын тосны хувьд тэр өөрөө хэд хэдэн сортод ангилагддаг бөгөөд тэрхүү сорт нь түүний чанарын ялгааг харуулж байдаг. Дээд зэргийн нефть бол“брэнд” сорт мөн. Биржийн барааны гуравдахь үзүүлэлт бол биржийн талбар дээр арилжаалахыг зөвшөөрсөн хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бөөний багцад орох хамгийн бага хэмжээ гэж ойлгож болно. Энэ хэмжээг“Лот” (LOT) буюу багц гэдэг. Үнэт металлуудын хувьд бол лот буюу багцийг унаци-аар хэмждэг. Харин нефтийг баррель буюу торхоор хэмждэг байна. Гэтэл валютыг яаж хэмждэг юм бол...? Тэгвэл валютийг мөнгөний тоогоор шууд хэмжих бөгөөд жишээ нь Лондонгийн бирж дээр1 багц валют арилжаалахад та1,000,000 ширхэг валют арилжаалж байна гэж ойлгож болно. Биржийн барааны дөрөв дахь үзүүлэлт нь барааны эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор өөрчлөгддөг үнийн чөлөөт өөрчлөлт буюу ханшийн хэлбэлзэл юм. Түүний ханшийн өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй эрэлт хэрэгцээний болоод илүүдэл буюу нийлүүлэлтийн талаархи мэдээллийн дүнгээс хамаардаг байна. Биржийн төрөл: Биржийн бараанд төрөл бүрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна валют, нефть, алт, мөнгө, үнэт цааснууд, акци, облигаци зэрэг ордог байна. Харин ямар төрлийн бараа арилжаалдгаас хамаарч биржийг3 төрөлд хуваадаг юм. 1. Эхлээд мэдээж барааны бирж орно. Яагаад гэвэл барааны биржээс бүх бирж үүссэн билээ. Гэхдээ тодорхой бараагаар буюу бодит бараагаар худалдаа хийдэггүй бөгөөд зөвхөн хугацаа хэмжээ үнийн саналаар урьдчилан гэрээ хэлцэл хийх замаар арилжаа наймаа хийгддэг. Тэрхүү гэрээ хэлцлээр хийгддэг арилжааг хугацаа төрлөөс нь хамааруулж форвард, фъючерс, опцион гэхчилэн нэрлэнэ. Урт хугацааны худалдааны гэрээнүүдийг хүлээлтээр хийх боломжтой юм. 2. Дараагийн ээлжинд хөрөнгийн биржүүд орж байна. Энд зөвхөн үнэт цааснууд арилжаална. Үнэт цаасанд акци, засгийн газрын бонд, облигаци болон илүү хүнд хөрөнгийн төрлүүд хамаарагддаг. Хөрөнгийн зах зээл бол өрийн зах зээл юм. Иймд сайхан амьдарч чадах нь өртэй амьдарч чадахийг хэлдэг байна. Энэ нь хувьд хүнд л ганцхан хамаардаггүй бөгөөд бүхэл бүтэн улс оронд хамаарна. Жишээ нь: Америкийн нэгдсэн улс. 3. Сүүлийн бүлэгт бидэнд хамгийн их хамаатай биржүүд орно. Энэхүү биржүүд дээр бид валютаар арилжаанд оролцоно. Энэ нь нэг валютыг нөгөө валютаар солилцоо хийх замаар арилжаа хийнэ гэсэн үг. Энэ арилжаа ямар зохион байгуулалтаар хэрхэн хийгддэг, яаж ашиг олж болох талаар бид суралцах болно.

Forex гэж юу бэ?

 Сайн байцгаана уу?, Хүндэт ноёд, хатагтай нараа!

Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол валютын биржийн (Дэлхийн зах зээлийн) ажиллагаатай тодорхой танилцахыг хүссэн бололтой. Тавтай морилно уу? 
Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их олон янзын нэртэйFX, SpotFX, FOREX гэх мэт. Гэхдээ бид хэлж сурснаараа“Forex” нэрийг ашиглая.

Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн
хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийдэг. Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. Гэвч энэ бүхнийг дарааллаар нь авч үзье!

Форекс буюу валютын биржийн арилжаа(худалдаа) энэ өгүүлбэрийн “биржийн худалдаа” гэдгийг тодотгомоор байна.     Хэзээ анх яаж тэр үүсэн юм бол…?  Орчин цагийн бирж гэж юу вэ? Түүн дээр юу юу худалдаалдаг вэ?
Бид мөнгө хэрхэн үүссэн талаар сайн мэднэ. Монголчууд дэлхий дээр анх үнэт валютыг бий болгосон түүхтэй. Энэ нь Чингэс хааны алтан гэрэгэ буюу алтан пайз юм. Орчин цагийн бирж гэдэг бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн үр дүн юм. Торгоны замын тэмээн цуваанаас гараатай дуу ихтэй хар захуудаас эхлэн бөөний худалдаачид бага багаар(шат дарааллан) өнөөгийн форекс буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Үүнээс өмнө тэд зөвхөн жилд нэг удаа“яармаг” гэх тодорхой газарт цуглардаг байжээ. Яармаг гэдэг энэ үг нь Герман хэлнээс анх үүссэн түүхтэй. Гэвч улс орнуудын худалдааны хөгжил өсөж шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нээгдэж, шинэ бараа бүтээгдэхүүн бий болсоор байв. Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр том том худалдааны хотууд үүсч барааны эргэлт огцом өсч эхэлжээ. Антбернэн мэтийн том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болов. Эхлээд задгай талбайд дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөлж эхлэв. Анхны тэр хэлбэрийг л бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг EXCHANGE гэж нэрлэдэг. Жил ирэх тусам биржийн худалдаа наймааны олон олон гудамууд бий болж орчин үеийн эдийн засгийн хөгжилтэй зарим орнуудад тэдгээрт зориулан төрөөс нь
холбогдох хууль журам батлан гаргаж эхэлжээ. Хөгжлийн энэхүү өндөр шатанд хүртэл хөгжсөн бирж бол бидний танилцаж буй орчин үеийн бирж болох форексийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн.