![]() |
Fundamental шинжилгээ |
![]() |
Technical шинжилгээ |
Fundamental шинжилгээ, Technical шинжилгээ Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр төрөлд хуваан авч үздэг.
- Fundamental буюу суурь судалгаа
- Technical буюу техник судалгаа гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай.
- Technical буюу техник судалгаа гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай.
Fundamental буюу суурь шинжилгээ
Фундаментал судалгаа нь тухайн валютын хувьд ханшинд нөлөөлдөг улс төр, санхүү эдийн засгийн байдал, улсын хөгжил зэрэгтэй уялдуулан гаргадаг шинжилгээ судалгааг хэлнэ. Тодруулан хэлбэл тухайн улсын санхүү эдийн засгийн байдал нь өсөлттэй, тогтвортой, уналттай алин болохыг судлан гаргадаг шинжилгээ юм. Үндсэн асуудал нь валютын хүү өсөх буурахаас голлон шалтгаалах бөгөөд мэдээж ганц энэ үзүүлэлт дээр тулгуурлана гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Fundamental-ийн ерөнхий гаргах ёстой үзүүлэлт бол аль улсын эдийн засаг санхүү нь тогтвортой байна тэр улсын мөнгө хатуу чанга байна гэдгийг тогтооход ач холбогдол нь оршино. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тогтоон гаргадаг тодорхой дүрэм, аргачлал байдаг бөгөөд бид үүнийг судлан суралцах юм.
Technical буюу техник шинжилгээ
Техник шинжилгээ гэдэг нь нэг үгээр хэлбэл валютын ханшийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл валютын хэлбэлзлийг өмнөх цаг хугацааны мөчлөгүүдээр уялдуулан ханшийн хүснэгтэн болон тоон үзүүлэлтүүдийг ашиглан гаргадаг шинжилгээ юм. Бидний хийх судалгаанд ханшийн график болох хүснэгт чухал үүрэгтэй бөгөөд түүн дээрээс маш олон агууламжуудыг харж уншиж болно. Жишээ нь (trend) хэлбэлзэл (ханшийн өсөлт уналтын аль нэг тийшээ зааж байгаа байдал) аль тийшээ явж байгаа, ханш хэд хүртэл яваад буцаад эргэх, хандлага хаашаа байх гээд их олон агуулгыг хэлж өгдөг юм. Хамгийн түрүүнд та юу сурах ёстой вэ? гэвэл хэлбэлзлийг ялгаж сурах явдал юм. Хэлбэлзлийг та хаашаа чиглэж байгааг мэдэхгүй бол таbuy/sell-ээ сонгож чадахгүй гэсэн үг. Тиймээс байнга хэлбэлзлээ ажиглаж сур! Та хэлбэлзлийг зөгнөх (predict) сэтгэхүйгээр хандах гэж оролдсоны хэрэггүй. Яагаад гэвэл анхан сонирхогчид зөгнөх сэтгэлгээгээр хандсанаас ихэвчлэн алддаг. Тэр нь ч бас үнэн. Форекс зах зээлд анх ороод шинэ трэнд эхлэж байна гэж үзээдbuy захиалга хийхэд үнэндээ тэр хэлбэлзэл ньsell сигнал байгааг зааж байж болно. Бид энэ шинжилгээг зөв болоод магадлал өндөр байдлаар гаргахын тулд хүснэгт дэх ханшийн өөрчлөлтийг харуулдаг график буюу чартыг уншиж сурах нь хамгаас чухал юм. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бид гаднаас ирж буй олон мэдээллүүдийг нэгтгэн судлаж үзээд эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийгээр техник шинжилгээ нь тухайн валютын өнгөрсөн түүхээс үндэслэн судлан гаргадаг боловч тэр бүр 100 хувийн магадлал өгдөггүй. Тиймээс энэхүү судалгааг гаргадаг байгууллагууд тухайн судалгааныхаа магадлалын хувийг 70-80 хувьтай гэх мэтчилэн тодруулан гаргаж өгдөг. Энэ магадлалын хувийг дээрх судалгаануудын аль аль дээр нь гаргадаг. Бид ханшийн өмнөх үеийн хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг судлан тооцоолохын тулд график сайн уншиж чаддаг байхаас гадна түүн дээрээ ямар томъёолол ашиглах, түүнийг хэрхэн арилжаандаа зөв оновчтой хэрэглэх гэдгийг ч мөн дэлгэрэнгүй суралцсан байх шаардлагатай.
No comments:
Post a Comment