Pages

tttuuuu

Wednesday, November 7, 2012

Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай

Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай:
Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтлэг үг хэллэгийн талаар бичих болно. Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна. Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана.  Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна. Оpen position - Нээлттэй  арилжаа.  Энэ  нь  таныг  арилжаанд  оролцоход  хийсэн захиалгын  хэмжээ,  захиалгын  дугаар,  одоогийн  ашиг  алдагдлын  хэмжээ,  захиалгад оруулсан  мөнгөн  дүн  зэргийн  мэдээллийг  агуулах  бөгөөд  зөвхөн  одоогийн  нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна. Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын  талаархи  мэдээллийг  агуулдаг  хэсэг  бөгөөд  дансны  тань  хуулга  гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.  Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан  мөнгөн  дүнг  хассан  тоо  бөгөөд  дахин  арилжаанд  оруулж  болох  үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг. Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг.  Хэрэв  та  дахин  арилжааны  захиалга  өгвөл  энэхүү  хэмжээ  захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно. Margin Call (Equity)- Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны  болзошгүй  алдагдлын  хэмжээг  харуулдаг  бөгөөд  хязгаарын  цэгт  хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм. Тодруулан  хэлбэл:  Таны  данс (account)  чинь  эрсдлийн  нөөц  хэмжээ(margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.  Яагаад вэ? Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй гэсэн жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасахpip буюу алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin equirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-100% алдагдал хүлээж байгаа юм.
Жишээ1:
Та2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$ margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар үргэлжлээд байх юм бол таны usable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$ буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн агшинд Margin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал хүлээлгэнэ. Buy/Sell –ээс гадна захиалгыг:
-  тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх,
-  урьдчилж захиалга өгөх
гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг, ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог. Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD одооны ханш 1.2140 байхад buy/sell гэдэг захиалгын төрлөө сонгоод команд өгнө гэсэн үг. Entry Order – Урьдчилан  өгөх  захиалга.  Энэ  захиалга  нь  бирж  дээр  одоогийн мөрдөгдөж  байгаа  ханшаас  үл  хамааран  таны  авахыг  хүсч  байгаа  ханшаар  өгөгддөг захиалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны захиалга өгөх гэж буй мөчид жишээ нь EUR/USD 1.2050 байлаа гэхэд та тухайн үед авах сонирхолгүй харин ханшийг 1.2010 болох мөчид авах хүсэлтэй байж болно. Энэ тохиолдолд та хүссэн ханшаараа саналаа оруулаад  урьдчилж  захиалгаа  өгч  болдог.  Энэ  захиалгын  хэлбэрийг  Entry Order гэх бөгөөд энэ нь дотроо BUY/SELL гэсэн2 ангилалтай. Тодруулан хэлбэл урьдчилан BUY захиалга өгөхийг хүсвэл Entry Order Buy гэсэн хэлбэрийг сонгон ханшаа оруулдаг бол эсрэгээр  урьдчилан Sell  захиалга  өгөхийг  хүсвэл  Entry Order Sell гэсэн  хэлбэрийг сонгоно. Мөн та ямар нэг урьдчилсан захиалга өгсөн бол түүнийгээ буцаан хүчингүй болгож болно. Гэхдээ таны урьдчилж өгсөн захиалгын ханшинд хүрээгүй байгаа нөхцөлд ашиглагдана. Өөрөөр хэлбэл EUR/USD 1.2050 ханштай байх үед та 1.2010 гэсэн ханшаар урьдчилж захиалга өгсөн байсан гэж үзвэл зах зээл дээр ханш 1.2010 хараахан хүрээгүй тохиолдолд  таны  захиалга  арилжаанд  оролцоогүй  хүлээгдэж  байгаа  гэсэн  үг  юм.
Хүлээгдэж байгаа бүх л хугацааны хэзээ нь ч та уг захиалгаа цуцлаж болно.Үүнээс гадна та ямар захиалга өгснөөс үл хамааран өгөгдсөн захиалгынхаа ашиг алдагдлын  хэмжээг  өөрөө  тохируулан  захиалгаа  эцэслэн  гүйцэтгэх  ханшийг  оруулж болдог. Үүнийг доор жишээгээр оруулъя. Limit Order – Одооны ханш EUR/USD 1.2050 байя гэж бодъё. Гэхдээ та ханш1.2070 хүрэх  үед  хийсэн  захиалгынхаа  ашгийг  татаж  авах  буюу  захиалгаа  эцэслэн  зогсоох хүсэлтэй  байгаа  гэж  үзвэл  та 1.2070 хүртэл  хүлээж  суухгүйн  тулд  энэхүүlimit order хэмээх командыг ашиглан урьдчилан ханшаа оруулна. Өгөгдсөн энэхүү захиалга нь бодит арилжааны  явцад1.2070 хүрэхгүй  ч  байж  болно.  Харин  эсрэгээрээ 1.2030 хүрэхийг үгүйсгэхгүй. Хэрэв таны хүссэнээр1.2070 гэсэн ханшинд хүрсэн тохиолдолд таны өгсөн захиалга биелж арилжаа зогсон ашиг тань таны дансанд автоматаар шилжигдэнэ. Stop-loss Order – таны нээлттэй байгаа арилжаа (open position)-д алдагдлын хязгаар тогтоох  багаж  юм.  Жишээ  нь  та  өөрийн  арилжаагаа  өснө  гэж  тооцоолж  байгаа  ч болзошгүй  тохиолдолд  унавал-50 pip хүртэлх  алдагдлыг  хүлээхэд  татгалзахгүй  гэж урьдчилан  зөвшөөрч  байгааг  тохируулна  гэсэн  үг  юм. (эсвэл 1,2050-аасbuy захиалга өгсөн бөгөөд өсөлгүй 50 pip унах буюу1,2000 болвол тэр цэг миний алдагдлаа хүлээх эцсийн цэг болно гэж урьдчилан бүртгэж тэр ханшаа оруулна гэсэн үг юм) Limit Order болон Stop-loss Order-ийн  тохиргоог  заавал  тогтсон  зөрүүний  тоо, ханшаар  оруулах  албагүй,  харин  та  өөрийн  хүссэн  ханш  болон  зөрүүний pip-ээр тохируулан  оруулж  ч  бас  болдог.  Мөн  дээр  өгүүлсэнтэй  адилаар  ашиг  алдагдлынхаа хязгаарын ханшийг цуцлах өөрчлөх боломж бий. Limit Order болон Stop-loss Order  гэсэн  энэ2 тохиргоог  та  одоогийн  болон урьдчилан  өгөх  аль  ч  хэлбэрийн  захиалгад  ашиглаж  болно.  Хэрэв  энэ  тохиргоог ашиглаагүй бол та өөрөө арилжааны явцыг харж сахиж сууж байгаад алдагдал болон ашгаа авах тухайн цэгт очиход захиалгаа эцэслэн зогсоох команд өгнө. Үүнийг Close order гэж нэрлэдэг.  Энэ захиалгаар та нээлттэй байгаа арилжаагаа зогсоох боломжтой. Нэг үгээр хэлбэл та авсан валютаа ашигтай болсон тохиолдолд зах зээлд буцаан зарах команд гэж ойлгож болно. Энэ нь арилжааг дуусгавар болголоо гэсэн үг  юм.  Та  хэдийгээр арилжааны  захиалга  өгсөн  ч  тэрхүү  захиалгаа  дуусгавар  болгох команд  өгөхгүй  тохиолдолд  таны  захиалгад  хамаарах  ашиг (алдагдал)  танд  шууд хамаарлагүй бөгөөд таны дансанд нэмэгдэж оролгүй байсаар байх болно. Тэрхүү ашигаа өөрийн дансанд оруулан авахыг баталгаажуулах команд бол захиалгыг эцэслэн дуусгавар болгох энэхүү команд юм.

No comments:

Post a Comment